Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгийг цуцаллаа

2020-12-18 1265 0

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Өчигдөр Франкфуртаас зорчигчид ирсэн. Өнөөдөр Франкфуртаас дахин 165 зорчигч ирж байгаа. Тусгай үүргийн онгоц 14:20 цагт газардана. Энэ сарын 20-ны өдрийн Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэг хэвийн үйлдэгдэх бол тусгаарлах байрны хүрэлцээнээс болоод энэ сарын 25-нд ирэх байсан Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгийг цуцлах зайлшгүй шаардлагатай боллоо. 

Сөүл-Улаанбаатар тусгай нислэгээр ирэхээр тийзээ баталгаажуулаад байсан иргэд дараагийн тов тодорхой болохоор ирэх боломжтой.

Өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын Өвөрмонголд шинэ голомт илэрсэнтэй холбоотойгоор ачаа тээвэрлэлтийн ажил удаашраад байсан. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Эрээн хотод томилолтоор ажиллаж байгаа. Бид 50 жолоочтойгоор хоёр талдаа тээвэр хийхээр тохиролцоонд хүрсэн. Өмнө нь 18 жолооч ачаа тээвэр эрхэлж байсан өчигдрөөс 32 жолоочийг нэмж тээвэрлэлтийн ажилд оролцуулж эхэллээ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10