Маргаашаас эхлэн энэ сарын 24-ийг хүртэлх хугацаанд хотоос гарах хөдөлгөөн болон нийтийн тээврийг ЗОГСООНО

2020-12-17 2388 0

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 06.00 цагаас энэ сарын 24-ний өдрийг хүртэл түр зогсоохыг албаныхан мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 156 дугаар тушаалаар батлагдсан “Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын 2.7-д “Covid-19 халдварын нөхцөл байдлыг хянах үүднээс 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийг хүртэл коронавируст халдварын PCR шинжилгээний хариутай, хүндэтгэн үзэх шалтгаантай /эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил/ иргэд болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгсэл /хүнс, шатахуун, түлшний хангамж, өвс, тэжээл, уул уурхай, эм эмнэлгийн хэрэгсэл/-ийн жолооч нараас бусад иргэдийн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана” гэж заасан.

Мөн 2.9-т “Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчихоор PCR шинжилгээ өгсөн боловч зорчиж амжаагүй байгаа иргэдэд 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагаас 18-ны өдрийн 06.00 цаг хүртэл дөрөв хоногийн хугацаанд зорчих боломжийг олгож, тээвэрлэлтийг зохион байгуулах” гэж заасны дагуу хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна.

Иймд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ний өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийг хүртэл түр зогсоох болсныг мэдэгдэж байна. Харин арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс хот хоорондын нийтийн тээврийн зорчигч тээврийн үйлчилгээг батлагдсан цагийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Дүүжин замын тээвэр төсөл 38 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг

2025-10-10

А.Амартүвшин: Хагас коксон түлшийг хэрэглэснээр агаарын бохирдлыг 40-45 хувиар бууруулна

Нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр сайжруулсан шахмал түлш болон хагас коксон

2025-10-10

ҮСХ: Хамгийн урт нэртэй ахмадын нэр Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар

Маргааш Олон улсын ахмадын баярын өдөр. Энэ өдрийг угтан Үндэсний статистикийн хорооноос ахмад нас

2025-09-30