Бадам, Чагдар хоёрын хөгжөөнтэй түүхийн шинэ анги гарлаа

2020-12-17 1244 0

Буриад хөвүүд Бадам, Чагдар хоёрын хөгжөөнтэй түүхийн шинэ анги гарлаа. Хөл хориотой, хүйтэн зэврүүн энэ цагт монголчуудыг хөгжөөж буй хүүхэлдэйн уран бүтээлчид цувралын шинэ ангийг “шинэ жил”-ийн сэдвээр бүтээсэн байна.

Гэр бүлийн уран бүтээлчид одоогоор долоон цуврал хийсэн ба Бадам, Чагдар хоёрын түүхийг цуврал болгоход монголчуудын дэмжлэг ч мөн нөлөөлсөн гэнэ. Уг хүүхэлдэйг буриадуудаас илүү монголчууд цахим хуудаснаа олон мянгаар хуваалцаж, үзэж, сонирхсон байна.

Бид Улаан-Үд хотод суугаа Эрдэни Жалцановын гэр бүл Евгения Жалцановатай холбогдож, тэдний шинэ уран бүтээлийн талаар сонирхоход…

-“Саяхнаас нөхөр маань бяцхан өгүүлэмжтэй зургууд зурж эхэлсэн юм. Түүний зургийг миний эвлүүлгийн багахан чадвартай хавсран гүйцэтгэх санаа бидэнд төрсөн. Эцэст нь бидний санаанд ороогүй үр дүн гарсан нь гайхалтай. Ялангуяа монголын үзэгчид өндрөөр үнэлсэнд маш их баяртай байна” гэв.

Евгения урлаг судлаач, сэтгүүлч мэргэжилтэй ч бие дааж компьютер графикт суралцаад нөхрийнхөө уран бүтээлд хамтран ажилладаг байна. Тэрээр мөн “Бидний бүтээлийг тэсч ядан хүлээж байгаа олон үзэгчид бий. Хэдийгээр богино хэмжээний хүүхэлдэй ч тодорхой цаг хугацаа орно. Гэхдээ бид улам шуурхай хийхийг хичээж байгаа гэдгийг монгол үзэгчдэд дамжуулаарай ” хэмээн хүслээ.

М.Саруулсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Татвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олгожээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суу

2026-04-21

Хүүхэд, залуучуудын театраас “Тэс” ШТС, Хилчин хотхоны автобусны буудлын чиглэл дагуух авто замын хөдөлгөөнийг хаана

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гудамжинд борооны ус зайлуулах шугам угсрах ажил хийж байгаатай

2026-04-21

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20