Дотуур байрны багшийн цалинг нэмэгдүүлэхийг хуулийн төсөлд тусгаж өгөхийг хүсжээ

2020-12-17 1196 0

Увс аймгийн 19 сумын 20 цэгээс нийт 210 багш, ажилтан холбогдож, Боловсролын ерөнхий хуулийн төсөлд саналаа хэллээ.

Увс аймгийн багш нар цэцэрлэгийн туслах багшийн тоог нэмэгдүүлэх, дуу хөгжмийн болон биеийн тамирын багш нартай болох, сурагчдын дотуур байрны багшийн цалинг нэмэгдүүлэхийг хуулийн төсөлд тусгаж өгөхийг хүсжээ. 

Хуулийн төслийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яам, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хамтран боловсролын салбарын багш ажилтан, эцэг, эх, олон нийтээс анх удаа санал авч байгааг багш нар сайшаасан байна.

Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ бүтцээр хичээлийн жил дөрвөн улиралтай боллоо

Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан талаар мэдээлэл өгл

2026-07-28

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ

Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, га

2026-07-27

НЗД-ын орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгажээ

Шүүхээс НЗД-ын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арг

2026-07-23