“Насны хишиг”-ийг энэ сарын 10-ны дотор олгоно

2020-02-04 2389 0

Ахмадын “насны хишиг”-ийг энэ сарын 10, одонгийн мөнгийг 15-ны дотор, хүүхдийн тэтгэмжийг 20-нд олгохоор төлөвлөжээ. Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр: “Одонгийн мөнгө болон насны хишгийг хоёрдугаар сарын 10-нд, бусад халамжийн тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүдийг хоёрдугаар сарын 15-нд олгоно. Харин цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг хоёрдугаар сарын 18-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сарын 20-нд олгоно. Халамжийн мөнгийг нэг өдөр бөөнөөр нь олгож ачаалал үүсгэхгүйгээр шат дараатайгаар цувруулан олгох зохион байгуулалттайгаар ажиллахаар болсон” гэв.  

2020 оны нэгдүгээр сарын 22-нд Засгийн газрын хуралдаанаар халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг шинэчлэн тогтоосон билээ. Үүнд:

-Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ өмнө нь 174 мянган төгрөг байсныг 188 мянган төгрөг болгож;

-Асаргааны тэтгэмжийг сар бүр 76 мянган төгрөгөөр олгодог байсныг 84500 болгож;

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гэртээ асарч байгаа эцэг эхчүүдэд 114 мянган төгрөг олгож байныг 123100 төгрөг болгон тус тус нэмэгдүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоо

2026-11-04

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19