9299 аж ахуйн нэгж QR кодоо үүсгэж, иргэд 82 мянган удаа уншуулжээ

2020-12-15 956 0

Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ.

Үйл ажиллагаа явуулах нийтлэг журамд “Байгууллагууд QR мэдээллийн системийг зайлшгүй ашиглана” хэмээн заасан.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 9299 аж ахуй нэгж байгууллагынхаа QR кодыг үүсгэж, иргэд 82 мянган удаа уншуулсан байна.

Гэхдээ зарим байгууллага иргэдийн мэдээллийг гар аргаар бүртгэх тохиолдол гарч байна. Энэ нь  мэдээллийн сан үүсгэхгүй  учраас эрсдэлтэй нөхцөлд хариу арга хэмжээ авахад хүндрэл үүсгэнэ. Тиймээс аж ахуй нэгжүүд богино хугацаанд QR кодыг идэвхжүүлж, үйлчлүүлэгчдээ бүртгэж байхыг  Нийслэлийн Мэдээлэл,  технологийн газрын дарга О.Чинзориг сануулав.

Иргэд явсан газар бүртээ QR кодыг уншуулснаар тухайн иргэний  зорчих хөдөлгөөний түүх мэдээллийн санд  үүснэ гэсэн үг. Эрсдэл гарсан тохиолдолд иргэдийн мэдээллийг цахимаар  цаг алдалгүй шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх  давуу талтай юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10