Д.Хаянхярваа: Би Г.Амартүвшин гишүүнийг ийм ядуу сэтгэдэг гэж даанч бодсонгүй

2020-12-15 875 0

“Эрдэнэс Монгол” компанийн дэд захиралд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, “Мон лаа” компанийн Л.Хосбаяр нарыг томилуулахаар Авлигатай тэмцэх газар луу ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нягтлуулахаар бичиг хүргүүлээд буй.

Томилгоо хийгдэхийн өмнө МАН-ынхан хөлөө гэдсэндээ жийлцэнэ гэгч болж байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин твиттер хуудсаараа дамжуулан Ц.Цолмонг “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар томилохыг эсэргүүцэж “Энэ одоо манай намтай өрсөлдөж, ХУД-ийн 29-р тойрогт намын бодлого сөрж, бие даан нэр дэвшсэн Цолмон гэж нөхөр ийм албан тушаалд томилогдож байгаа юм уу. Миний эсрэг сошиалаар баахан сэвж дийлээгүй байж, одоо намын залуучуудын очих ёстой томилгоо дээр албан тушаал хүртэж байгааг хараад гайхаж сууна. Арай ч дээ” гэсэн юм.

Харин ““Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярваа “Би Г.Амартүвшин  гишүүнийг ийм ядуу сэтгэдэг гэж даанч бодсонгүй. Боловсролыг үнэлдэг хүн гэж ойлгож байсан алдаа байжээ. Ядмаг сэтгэлгээнээсээ сал дүү минь гэж зөвлөх байна” хэмээн хариу барив.

Жиргээчид ч дуугүй суусангүй, байр сууриа илэрхийлсэн юм.

Дэмбэрэлцэрэн Мөнх-Эрдэнэ :

Наад эргүүгийн чинь хажууд төрд бэлтгэгдсэн хүн!

Ганбат @GanbatWB

Банкны захирал бсан энэ залууг саяхан гэнэт “Банкууд зээлийн хүүгээ буулга” гэнгүүт цочсон шүү. Хүн гэнэт гэгээн цагаан өдрөөр элийрнэ гэж байдаг аа…

Цэндийн Баатархүү @ts_baatarkhuu

Харин Цолмон гэх мэт бие даагчид байсан учир сонгогдсон шүү дээ. Бие даагч байгаагүй бол яах байсын. МАН-ыхан бие даасан хүмүүст талархах ёстой.

Шарнууд @Sharnuud99

МАН-гаруудын эгнээнд шууд ороод гишүүн, дарга болсон лалрууд албан тушаалын төлөө манай нам гэчихсэн яс булаалдаж эхэлжээ.Жинхэнэ намын гишүүд чинь гудманд яваа шүү, ичиж үхэцгээ

Temuujin Kh @Temuujin_Kh

Бие даагчид олон байсан тулдаа сонгогдсон гэдгээ ойлгоогүй бололтой!

ЭЗ-ч & Эрх Зүйч Бямбасайхан.Д @d_bmb

Мөнгөний хүчээр бүхнийг дийлэхгүй гэж ойлгох цаг төд удахгүй ирнэ гэж дамжуулаарай

Батука @Batuka_UB

Голланд баагий юу юу гэнүү

Э.Гэрэлт Од @gereltod1206

Цолмон, Амартүвшин хоёрыг ард иргэдээр жинлүүлвэл Цолмон илүү жин дарнадаа. Цолмон бол зарчимч, бодлого боловсруулдаг залуу. Хүний өөрийн гэхгүй чаддаг хүмүүсийг ашиглах цаг болсон. Иймч гоншогонуур байх гэждээ. Амартүвшин гишүүн зүгээр бизнесээ хийгээд явж байхгүйдээ..

Zav Tuul @TuulZav

Цолмон зөвхөн өөрийнхөө юу хийх тухай л ярьсан. Хэнийг ч муулаагүй. Тэр тийм муу зан суртахуунгүй хүн. Тэр хүмүүжилтэй, боловсролтой, туршлагатай. Өнөөгийн МАН-д хэрэгтэй хүн гэж хариу барив.

“Эрдэнэс Монгол” компанийн дэд захиралд нэр нь яригдаж буй гурван хүнээс хамгийн нүдээ олсон томилгоогоор нэрлэгдсэн нь Ц.Цолмон. Гэвч УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд таалагдсангүй. Түүний байр сууриар бол хэн чадалтай, боловсролтой нь бус МАН-ын гишүүн л зөвхөн “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал болох ёстой гэж өмчрхөж суугаа нь даанч өрөвдөлтэй.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвөөс авна

УИХ-аас баталсан Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд зааснаар ирэх оноос эхлэн УИХ-д суудалт

2024-10-01

Засгийн газрын 100 хоногийг угтан Ерөнхий сайд албан даалгавар гаргажээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд шинээр эмхлэн байгуулсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл

2024-09-11

В.Путин: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх бус Монголын хэрэглэгчдийг хийгээр хангана

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэ

2024-09-03