Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Нийт айл өрхийн 98 хувь цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж байна.
Цахилгаан, дулааны чөлөөлөлтийн хугацаанд:
- -Гэр хорооллын нэг өрх 7 сарын хугацаанд 249,530 төгрөгийн
- -Орон сууцанд амьдардаг өрх 560-1.1 сая төгрөгийн
- -Жижиг, дунд үйлдвэрийн газар 7-30 сая төгрөгийн
- -Томоохон үйлдвэр 500-1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр тооцоолол гарч байгаа.
Суурь үнийг чөлөөлж байгаа учраас гурил, сүү, талхны үнэ өсөхгүй, үнэ буурах учиртай. Эрчим хүч үнэгүй болчихлоо гэж ойлгож болохгүй, харин төр таны өмнөөс хариуцаж байгаа гэж ойлгох нь зүйтэй.
Хэрэглээ эрс өсвөл эрчим хүчний саатал гарах, аваар автоматаар асах эрсдэлтэй. Өчигдрийн байдлаар 17-21 цагийн хооронд хамгийн их ачаалалтай буюу 1300МВт хүрсэн. Өнөөдөр 11:00 цагийн үед ачаалал 1100МВт хүрсэн. Иргэдээсээ хэрэглээн дээрээ онцгой анхаарч
- -Орой 17:00-21:00 цагийн хооронд халаагуур залгахгүй байх
- -Үйлдвэрүүд 17:00-21:00 цагийн хооронд хэрэглээгээ 20 орчим хувиар бууруулахыг зөвлөж байна.
Гэр хороолол дээр ачаалал хамгийн өндөр байна. Эрчим хүчний яам дээр хэрэглээг зөв зохицуулах журам гарах ёстой.
Өмнөх сарын хэрэглээнээс цахилгааны төлбөр давсан тохиолдолд зөрүү төлбөрийг иргэн өөрөө төлөх журам яригдаж байгаа нь үнэн. Хэвийнээр хэрэглэвэл төлбөрийн асуудал гарахгүй. Бид аль болох тэгвэл ингэнэ гэсэн гох дэгээ гаргахгүй байх чиглэлээр ажиллаж байна.
Хүчин чадлаа дийлэхгүй бол хязгаарлалт хийхээс өөр аргагүй. Бид аль болох хязгаарлахгүй байхаар ажиллаж байна. Хязгаарлалтад орохгүйн тулд илүү хэрэглээ хийхгүй байхыг анхааруулж байна” гэж ярив.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй