Т.Мөнхсайхан: Хөл хорионы нэг сарын хугацаанд 5.7 тэрбум төгрөгийг хувийн хамгаалах хэрэгсэлд зарцуулсан

2020-12-14 805 0

Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийсэн.

Тэрээр “Ковид-19 халдварын бэлэн байдлын хүрээнд Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II-д одоогоор 125 өвчтөн шилжүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлж, 500 ор бэлтгэсэн, цаашид 300 ор нэмнэ. СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт 100 ор, Баянхошууны шинэ эрүүл мэндийн төвд 100-200 орыг тус тус ашиглалтанд оруулаад байна. ЭХЭМҮТ-ийн эмгэг нярайн 40 ортой тасгийг 80 ортой болгон өргөтгөж, агааржуулалтын иж бүрэн систем, тоног төхөөрөмжөөр хангасан.

Түүнчлэн үндэсний хэмжээнд нэн шаардлагатай байгаа хүний нөөцийг бэлтгэх ажлын хүрээнд тандалтын багийн 450 тархвар судлаач, 1400 лабораторийн техникч, 720 ариутгагчийг төлөвлөгөөний дагуу бэлтгэж байна.

Эрүүл мэндийн салбар хатуу хөл хорионы нэг сарын хугацаанд 5.7 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгсэл, 200 сая төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл, 617 сая төгрөгийн эмийн нөөцийг зарцуулсан байна.

Мөн Эрүүл мэндийн 22 байгууллагад 4 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийг нөөцөөс олгоод байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг болон лабораторийн ачаалал эрс ихэссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн ажилтан халдварт өртөх эрсдэл нэмэгдэж байгаа тул бид эрсдэлийг тооцон, үйл ажиллагааг доголдолгүй явуулахын тулд НЭМҮТ дээр PCR шинжилгээний лаборатори, хүн амд сууриласан тандалтыг тус төвийг түшиглэн явуулахаар зохион байгуулж байна.

Цаашид 7 аймаг болон нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, Цэргийн төв эмнэлэгт молекул биологийн лаборатори шинээр байгуулахаар ажиллаж байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02