Гурван сахиусан тэнгэрээ харамсалтайгаар алдсан ээж ХҮҮТЭЙ БОЛЖЭЭ

2020-12-12 680 0

Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосон үед буюу 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт гурван бяцхан охин тогонд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэг тухайн үед нийгмийн цочроож, асар их уй гунигт автуулсан билээ. 

Талийгаач охидын ээж өнгөрсөн намар хүүхдүүдийг харж, асарч байхаар Дархан-Уул аймагтаа өндөр өнжүүлэх нээн ажиллуулж эхэлсэн юм. 

Харин өнөөдөр охидын ээж хүүтэй болсон сайхан мэдээ цахим орчинд түгэж байна. 

Тэрээр “Хүсэн хүлээсэн хөөрхөн ханхүүгээ өлгийдөн авлаа. Үргэлж урмын үгээр тэтгэж байсан хөөрхөн ээжүүддээ баярлалаа. Ахиад ийм хөөрхөн үртэй болж сэтгэлээ дэвтээх шиг сайхан зүйл энэ хорвоо дээр алга. Ахиж ээж нь хажуунаас нь холдохгүй. Гурван охины минь нэг нь ч гэсэн эргэж ирсэнд маш их баярлаж, догдолж өдөр болгон хайранд умбах шиг сайхан байна. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргалыг хүсье. Энэ хугацаанд маш их тэвчсэн тэвчээрийг минь бурхан шагнасан юм болов уу эсвэл үрсүүд минь ээждээ эргэж ирэхийг бодсон юм болов уу” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Оюунбат: Борооны үеэр хоёр иргэн ухаан алдсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэсэн

Нийслэлийн Онцгой Комиссоос/НОК/ өчигдөр  Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдл

2025-08-22

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20

Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн

2025-08-08