Тусгаарлах байруудад байнгын бичлэгтэй камер суурилуулжээ

2020-12-10 971 0

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар тусгаарлах байруудад хийж байгаа хяналт, шалгалтын явц болон бэлтгэл, бэлэн байдалтай танилцлаа.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан БХЯ, ЭМЯ, ОБЕГ, ЦЕГ, ТЕГ, МХЕГ болон холбогдох бусад байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн “Шуурхай бүлэг”  тусгаарлах байруудад хяналт, шалгалт хийж байгаа юм.

Хяналт, шалгалтын явцад тусгаарлах байраар ашиглаж байсан 70 гаруй зочид буудлаас эхний ээлжид 32 зочид буудлыг ашиглаж болно гэсэн дүгнэлтийг гаргаад байна.

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар тусгаарлах байрны “Түр журам”-ыг баталж, журмын хүрээнд ариутгал, халдвар хамгаалал, дотоод дэг журам, аюулгүй байдлуудтай холбоотой тодорхой шийдвэрүүд гаргасан.

Мөн “Нэг хүн-нэг өрөөнд”, “Нэг өрх-нэг өрөөнд” гэсэн зарчмыг баримтлахаас гадна зочид буудлуудын коридорт байнгын бичлэгтэй камеруудыг суурилуулж, хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх системийг ашиглахаар ажиллаж байна.

Эхний ээлжид 1700 гаруй хүн тусгаарлах байрны асуудлыг шийдвэрлэжээ гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02