У.Хүрэлсүх: Нэгэндээ маш сайн шаардлага тавь, таны амь нас, аюулгүй байдалтай шууд холбоотой учраас

2020-12-09 864 0

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Сүүлийн өдрүүдэд халдварын тоо харьцангуй цөөрч, тогтоосон голомтуудад барьж, хумьж, цурманд оруулж чадлаа гэж үзэж байгаа тул хорио цээрийн дэглэмээ сулруулахаар боллоо. Үүнд ард иргэдийн ухамсартай үйл ажиллагааны үр дүн. Тиймээс улсынхаа нийт ард иргэдэд чин сэтгэлээсээ талархаж байна. УОК-ын саналыг үндэслэн бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлж байна. Бид богино хугацаанд арга хэмжээ авсны үр дүнд цурманд оруулж чадлаа.

Дэглэм сулруулсан учир хувь хүн, ААН-ийн хариуцлагатай шууд холбоотой болж байна. Аль болох халдварыг хурдан хумиж авах хэрэгтэй байна. Энэ ажлын эхлэлийг тавьсан учраас дэглэмээ бууруулж байна.  Иргэн, ААН, төр засгийн хариуцлагатай хамтын ажиллагааны дүнд олсон амжилтаа баталгаажуулах хэрэгтэй.

Чадахгүй бол буцаад бүх нийтийн бэлэн байдлын зэрэг рүү шилжихийг үгүйсгэхгүй.

Ард иргэд маань бие биедээ маш сайн шаардлага тавих хэрэгтэй. Энэ бол таны өөрийн амь нас, аюулгүй байдалтай шууд холбоотой.

Үйл ажиллагаагаа нээж буй ААН-үүд хорион цээрийн дэглэмийг маш сайн сахиж, шаардлага тавих ёстой. Тэгэж байж бид олж авсан амжилтаа бататгаж чадна. Бидэнд хамгийн үнэтэй зүйл бол ард түмний минь амь нас, эрүүл мэнд, хоёрт нь бизнес, эдийн засаг. Цар тахлыг амжилттай давж чадвал ард иргэдийнхээ амь насыг ч, бизнес эрхлэгчдийнхээ бизнесийг ч амжилттай хамгаалж чадна. Үүний төлөө төр засаг, ард иргэд, байгууллагууд маш нягт хамтран ажиллах хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15