52 салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, эхний ээлжинд 34 салбарыг нээхээр болж байна

2020-12-09 1028 0

Засгийн газраас бэлэн байдлын зэргийг үе шаттай бууруулах шийдвэрийг гаргалаа. Улаанбаатар хотод даваа гарагаас эхлэн 34 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг нээнэ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: “Нэн шаардлагагүй гэдэгт саун, массаж, бар цэнгээний газар, алжаал тайлах төв зэргүүд орж байна. 52 салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийсний үр дүнд эхний ээлжинд 34 салбарыг нээхээр болж байна. Үүнд: 

  1. Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  2. Барилгын материалын худалдаа
  3. Модны зах
  4. Авто техникийн зах
  5. Ресторан
  6. Кафе
  7. Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх цайны газрууд/
  8. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
  9. Хүргэлтийн хоол
  10. Кофе шоп
  11. Хувцас захиалга, засвар 
  12. Гутал захиалга засвар
  13. Гэр ахуйн тавилгын захиалга, засвар үйлчилгээ
  14. Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
  15. Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга засвар
  16. Цүнх захиалга, засвар
  17. Нүдний шил захиалга, засвар
  18. Цоож, түлхүүр засвар
  19. Цаг засвар
  20. Хими цэвэрлэгээ, угаалга
  21. Гэрэл зураг
  22. Айл нүүлгэх үйлчилгээ
  23. Эд бараа түрээслэх үйлчилгээ
  24. Нийтийн бие засах
  25. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
  26. Авто засвар /агрегат, кузов/
  27. Дугуй засвар
  28. Автомашины угаалга
  29. Автомашины доторлогоо
  30. Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг аккуммулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
  31. Авто зогсоол /битүү, ил/
  32. Нийтийн байрны үйлчилгээ
  33. Барилга засвар
  34. Такси үйлчилгээ гэсэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх юм. 

Хүн хоорондын зай барих, хамгаалалтын плёнк, халдвар авахгүй байх талаас нь зохицуулах шаардлагатай тусгай нөхцөл шаардах үйлчилгээний салбарууд:

  1. Авто техникийн зах
  2. Ресторан
  3. Кафе
  4. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
  5. Хүргэлтийн хоол
  6. Таксины үйлчилгээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ

Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд өчигдөр гал гарсан. Гал түймрийн тархалтыг 00:35 цагт з

2025-04-15

“Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөллөө

“Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг өнгөрсөн шөнө албадан чөлөөллөө.

2025-04-15

Зам хаасантай холбогдуулан автобусны зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ

Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Хаягдал ус дахин боловсруулах төсөл”-ийн хүрээнд “ДЦС-3”, “

2025-04-11