Т.Мөнхсайхан: 2021 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй

2020-12-09 743 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаас ирэх даваа гарагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг буулгаж, хөл хориог сулруулахаар шиийдвэрлэжээ. Шадар сайд Я.Содбаатар өнгөрсөн 30 хоног барьсан хатуу хөл хориог үе шаттайгаар сулруулж, зарим төрлийн ажил, үйлчилгээг нээж байгаа тухай мэдээлэв.

Ерөнхий сайд Ү.Хүрэлсүх “Өвчний эсрэг тэргүүнд эгнээнд явж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын үр дүнд бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадлаа. Өнгөрсөн хугацаанд олсон амжилтаа бататгаж, хорио цээрийн дэглэмээ ягштал барьж ажиллахыг яриалж байна” гэв.

Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Арванхоёрдугаар сарын сүүлээр нууц үедээ байсан хүмүүс буюу халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх хандлага байна. Үүнээс улбаалан 2021 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй. Халдварын дэгдэлтийн хоёр дахь давлагаа эхлэх магадлалтай” гэв.

Ийм нэг “үл ойлгогдох” нөхцөлийн дунд бүтэн сар үргэлжилсэн хатуу хөл хориог сулруулж, ирэх даваа гарагаас нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгааг Засгийн газраас зарлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна

Өнөөдөр "Улаанбаатар метро", "Улаанбаатар трамвай", "Лаг шатаах үйлдвэр" төслүүдийн техник, эдийн за

2025-12-08

АҮЭБЯ: Шатахууны нөөц татан авалт, бүтээгдэхүүний хангалтад доголдол гарахгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас улсын хэмжээнд шатахууны тээвэрлэлтийн нөхцөл байдал ямар байга

2025-12-08

Залуу арслан Э.Батмагнай ЭХЭМҮТ-д зориулсан хандивын барилдаанд түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос “Сайн үйлсийн аян”-ыг дэмжих ажлын хүрээнд ЭХЭМҮТ-тэй хамтран ул

2025-12-08