Хүнийг амиа хорлох нөхцөлд хүргэсэн П.Шинжээравданд 600 мянган төгрөгөөр торгох ял оноожээ

2020-12-08 999 0

Ойд хууль бусаар мод хөрөөдсөн гэх иргэдийг модоор зодож буй бичлэгээ “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан цахим хуудсандаа 2020-01-24-ны өдөр байршуулсан байдаг.

Харин тухайн бичлэг дээрх иргэн 52 настай, эрэгтэй Г уг бичлэгээс гурав хоногийн дараа буюу 2020-01-27-ны өдөр эзэнгүй балгасны дай модноос өөрийгөө боомилсон байдалтай олдсон юм.

Уг хэрэгт “Босоо хөх Монгол” ТББ- ын удирдах зөвлөлийн гишүүн П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарыг Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх болон заналхийлэх гэсэн зүйл ангиар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгасан.

Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2020-10-27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын эрүүгийн шүүхэд болжээ. Гэм буруугийн шүүх хурал 2020-11-10-ны өдөр болсон юм.

Улмаар уг хэрэгт П.Шинжээравдан, А.Дарьсүрэн нарыг гэм буруутайд тооцож, П.Шинжээравданг 600 мянган төгрөгөөр торгох ялаар, А.Дарьсүрэн тэнсэн харгалзах хугацаанд гэмт хэрэгт холбогдсон тул нэг сая төгрөгөөр торгох болон хоёр жилийн ял оноожээ.

Хэргийг тодруулбал, талийгаач иргэний бичлэгийг “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан фэйсбүүк хуудастаа  “Нойтон мод бэлтгэж байсан хүмүүст жавтий хүртээв” гэсэн тайлбартай оруулсан байдаг.

inews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НЗД-ын орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгажээ

Шүүхээс НЗД-ын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арг

2026-07-23

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Яармагаас Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээврийн ажлын гүйцэтгэл 85 хувьд, G1 болон G2 зогсоолын ба

2026-07-23

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнг

2026-07-22