Товчоодоор нэвтэрсэн 10775 зорчигчоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна

2020-12-07 991 0

Хөл  хорионы өдрүүдэд  нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл, иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд үргэлжлүүлэн хяналт тавин ажиллаж байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор зөвхөн үл хязгаарлалтад багтсан аж ахуй нэгж болон шинжилгээнд хамрагдсан хөдөө орон нутгийн иргэд нэвтэрч байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд  шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 1460 тээврийн хэрэгслээр 3056 зорчигч хот руу нэвтэрчээ.

Харин  2088 тээврийн хэрэгслээр 7719 зорчигч хотоос гарсан байна. Нийт 10775 зорчигчид эрүүл мэндийн хяналт тавьж ажиллахад сэжигтэй тохиолдол илрээгүй байна. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнг

2026-07-22

Орон нутгийн зам ашигласны төлбөрийг ирэх сарын 1-ээс эхлэн 5000 төгрөг болгож нэмэгдүүлнэ

Орон нутгийн авто зам ашигласны төлбөрийг энэ оны наймдугаар сарын 1-ээс эхлэн  нэмэгдүүлэхээр б

2026-07-22

НӨАТ-ын сугалааны тохирлоос 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорчээ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа. Энэ удаагийн

2026-07-22