П.Дэлгэрбаяр нэгдүгээр сард мэргэжлийн сүмод орно

2020-12-06 1282 0

Бүх Японы аварга шалгаруулах оюутны сүмо бөхийн тэмцээнд түрүүлж, Оюутны ёкозүна болсон Nihon Taiku их сургуулийн дөрөвдүгээр дамжааны монгол оюутан Пүрэвсүрэнгийн Дэлгэрбаяр Токиогийн “Ясүда зайдан” байгууллагад очиж, амжилтаа тайлагналаа.

Энэ байгууллага гадаадын шилдэг оюутнуудад тэтгэлэг олгодог бөгөөд П.Дэлгэрбаяр “Ясүда зайдан”-ы тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын нэг юм.

Энэ үеэр Nihon Taiku их сургуулийн Мацүнами декан “П.Дэлгэрбаяр та бүхний ачаар бэлтгэл сургуульдаа анхаарч, тэмцээнд амжилттай оролцож чадлаа. Манай тамирчин төгсөх жилдээ Оюутны ёкозүна цол хүртлээ” гэж талархал илэрхийлсэн бол тус сургуулийн дасгалжуулагч багш Сайто “П.Дэлгэрбаяр мэргэжлийн сүмод макүшитагийн 15-аас барилдах эрхтэй болсон.

Ирэх жилийн нэгдүгээр сарын башёд шинэ бөхийн шалгалтад орох төлөвлөгөөтэй байгаа. Ямар дэвжээ гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна. Мэргэжилд хэрхэн барилдах бол гэдэг нь сонирхол ихэд татаж байгаа. Одоо жюүрёод барилдсан ч 10 давж чадна гэж би боддог” гэж шавиа магтсан байна.

П.Дэлгэрбаяр энэ сарын зургаанд Кокүгикан ордонд эхлэх Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03