Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд камер байршуулсан байсныг илрүүлжээ

2020-12-04 1168 0

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нь нууцаар дуу, дүрс бичлэгийн камер байршуулсан байсныг энэ сарын дөрөвний өдөр олж илрүүлжээ. Тус нууц камерыг сүлжээний утаснуудын хажууд байршуулсан байжээ.

Уг асуудлаар зөвлөх А.Үйлстөгөлдөр тагнуул, цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дагуу ТЕГ-аас шалгаж эхэлсэн байна.

Энэхүү хэрэгт Засгийн газрын IT-гийн ажилтан Б холбоотой болохоо, мөн Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн өрөөнд нэвтэрч дуу, дүрс бичлэгийн камер байршуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэмээх мэдээлэл байна.

Өмнө нь Засгийн газрын танхимын хоёр ч сайдыг тагнаж, чагнахыг оролдсон хэмээх мэдээлэл энэ оны есдүгээр сард хэвлэлээр цацагдаж байсан билээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь хууль бусаар тагнасан асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл гаргасан. Дэд хороо өргөдлийг хэлэлцэж, прокурорт шилжүүлснээр ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл нарын найман ажилтанд хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдэг. Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын өрөөнд Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагч ороод гарсан бичлэг ч дэлгэгдсэн.

Үүнээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа тагнуулж, чагнуулсан хэмээгдэж байсан билээ. Ийнхүү Засгийн газар тойрсон тагнаж, чагнасан хэрэг үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МҮБХ-ы АНУ дахь салбар холбоог улсын начин Л.Нямсүрэн тэргүүлнэ

Монголын Үндэсний Бөхийн холбооны салбар холбоо байгуулах анхдугаар хурал 2026 оны 4 дүгээр сарын

2026-04-10

“Витсамо фрут жүүс” ХХК их хэмжээний химийн аюултай бодис хадгалж байжээ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны аравдугаар

2026-04-10

“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо болно

“Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор эмэгтэйчүүдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, идэ

2026-04-10