Я.Содбаатар: Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна

2020-12-04 1002 0

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар өнөөдөр МҮХАҮТ болон Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахимаар санал солилцлоо.

Цахим уулзалтад МҮХАҮТ-ын удирдлагууд болон Эм, Оёдлын холбоо, Тээвэрлэгчдийн үндэсний холбоо, Хүнс, Барилгачдын холбоо, Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын холбоо, Сав баглаа боодлын үйлдвэрлэгчдийн холбоо, Тээвэр зуучлалын нэгдсэн холбоо, зарим томоохон аж ахуй нэгжийн 70 орчим байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Улсын онцгой комисс цаашид бизнесийн салбараа дэмжих чиглэлд ямар бодлого, төлөвлөгөөтэй байгааг бизнес эрхлэгчдийн төлөөлөл лавлав. Эмийн холбооноос эмийн импортын нөөц бүрдүүлэлт, татан авалтыг хөндсөн бол Хүнсний бүтээгдэхүүний импортлогчдын холбоо, Тээвэр зуучлалын холбооноос өмнөд болон хойд хилээр бараа бүтээгдэхүүн татах, тээврийн асуудалд анхаарч өгөхийг хүслээ.

Шадар сайд энэ үеэр бизнесийн “Зөвлөх баг”-ийг байгуулах саналыг МҮХАҮТ-ын удирдлагууд тавьж, Улсын онцгой комиссоос “Зөвлөх баг”-тай хамтран ажиллах боломжтой гэдгийг илэрхийлсэн юм.

Цахим уулзалтын дараа Шадар сайд Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийг хуралдуулж, бизнес эрхлэгчдээс ирүүлсэн зарим асуудалд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл болголоо.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос нөхцөл байдалтайгаа уялдуулан эдийн засгаа дэмжих зорилгоор бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байгаа гэдгээ Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10