Орон нутаг руу буцах иргэдийн шинжилгээний хариуг гар утсанд нь мессэжээр илгээнэ

2020-12-02 862 0

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Иргэдийг орон нутаг руу буцаах ажлын хэсгийг ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ахалж байгаа. Улаанбаатар хотод байгаа иргэдийг буцаах арга хэмжээний хүрээнд 300 эмч 20 цэгт ПСР шинжилгээ хийхээр сорьц цуглуулж байна.

Мөн онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, үйлчилгээний зэрэг 700 гаруй хүн ажиллаж байна. Нийтдээ 27,228 шинжилгээг ХӨСҮТ-ийн лабораториудад хийсэн.

12-р сарын 1-ний өдрийн байдлаар шинжилгээ өгсөн иргэдээс халдвар илрээгүй.

74 автобус 2531 иргэнийг орон нутаг руу тээвэрлэсэн байна. Нийт 399 хувийн тээврийн хэрэгслээр 901 иргэн орон нутаг руугаа буцаад байна. Бүртгэлийн 119 сайтыг ажиллуулж эхэлсэн, 106 мянган хүн хандаж, бүртгэл хийлгэж, хариугаа авахаар хандаж байгаа учраас сайт түр хаагдаад байгаа.

“Интерактив” мэдээлэл, технологийн компани хариуцаж байгаа. Тус компани чирэгдэл, хүндрэл үүсгэж байгаа учраас уучлал хүснэ гэж ЭМЯ-д мэдэгдсэн.

Шинжилгээний хариуг иргэдийн гар утсанд мессэжээр явуулахаар шийдвэрлэсэн. Өчигдрөөс эхлээд хариуг нь мессэжээр хүргэж байгаа.

Энэ мессэжээ авч явна. Мөн иргэний үнэмлэхээ зайлшгүй авч явахыг хүсч байна. Учир нь иргэний үнэмлэхийн QR кодоор нь шинжилгээний хариуг нь давхар хянах юм.

Орон нутгаас Улаанбаатар луу ирж байгаа иргэдийг асуумж судалгаа аваад явуулж байгаа” гэж мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15