С.Ламбаа: Малын вакцинд 27 тэрбумыг суулгасан хэрнээ хүндээ нэг ч төгрөг суулгаагүй нь гутамшигтай

2020-12-01 565 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ. Хоригийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж, дэмжсэнгүй. Хуралдааны үеэр коронавирусын эсрэг вакцины санхүүжилтын асуудлыг хөндөв.

Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөх С.Ламбаа:

Малын вакцин авахдаа 27 тэрбумыг суулгасан хэрнээ хүндээ хийх вакцинд нэг ч төгрөг суулгаагүй нь гутамшигтай. Дэлхий нийтээрээ захиалаад байдаг, манайх гаднаас мөнгө олно гээд төсөл хийгээд сууж байдаг. Дэлхийн улс орнууд аль хэдийн мөнгөө төлөөд 2.7 тун вакцин захиалчихсан байна. Мал эмнэлгийнхээ био лаборатори руугаа хүнийхээ шинжилгээг хүргэдэг улс манайхаас өөр байхгүй байх.

Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

Вакцин авах мөнгөгүйдээ болоод зээл авах гээгүй. Дэлхийн банкнаас 50.7 сая ам.долларын зээл авснаар вакциныг түрүүнд авах боломж бүрдэнэ. Эрүүл мэндийн сайдын багц дотор вакцин худалдаж авах 20 тэрбум суусан. Энэ жилийн төсөвт 30 тэрбум суусан боловч энэ жилдээ багтаан вакцин гарахгүй бололтой. Ирэх жил 20 тэрбум дээр нэмээд 50 сая ам.доллар гэж байгаа. Эхний ээлжинд хоёр сая орчим хүндээ вакцин хийнэ гэж гарсан байна. Төсөв дээр вакцин тээвэрлэхээс авахуулаад хийлгэх хүртэл 160 тэрбумын нөөц суусан.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Бүхнийг вакциндаа, ААН, айл өрхдөө зарцуулъя. Төсөвт суусан 20 тэрбум төгрөг бол томуугийн вакцин, коронавирусын эсрэг вакцинд нэг ч төгрөг төсөвлөөгүй. Дэлхийн улс орнууд бүгд захиалчихсан байна. Ямаанд 178 тэрбум төгрөгийг өгдөг. Яагаад хүндээ мөнгөө төсөвлөж болдоггүй юм бэ? Зарцуулах мөнгө нь байна. Тэр олон музейнүүдээ түр царцаачих.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байсан юм.

  1. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
  2. Өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
  3. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
  4. Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал болж, танхимын ерөнхийлөгчийг нөхөн сонгох санал хураалт явагдаж

2024-11-29

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас  саатуулжээ

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус XXII их хурал өнөөдөр болно. Монголын Үндэсний Худал

2024-11-28

Парламентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэсэн тохиолдол байдаггүй юм байна

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын тухай “TPHA+ буюу тэмбүү өв

2024-11-25