Д.Нарангэрэл: Халдвар нийт хүн амын дунд тархаж эхэлбэл хөнгөн өвчтөнийг гэрээр нь эмчилнэ

2020-11-30 2263 0

Өдөр бүрийн 11:00 цагт явуулж буй ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагийн үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл сэтгүүлчийн “Бусад улс орнуудад хөнгөн өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлаж, эмчилж байна. Манай улсын хувьд ийм хэлбэрт шилжих үү” гэсэн асуултад “Цаашдаа ийм тактикт шилжихийг үгүйсгэхгүй. Бусад улсуудад алаг цоог дэгдэлтийн үед өвчтөнүүдийг хүнд, хөнгөнөөс нь хамаарахгүйгээр эмнэлгийн байгууллагад тусгаарлан, эмчилж байгаа.

Харин нийт хүн амын дунд тархаж эхэлбэл хөнгөн хүнийг гэрээр нь эмчилж, хүнд хүмүүсийг эндэгдэл гаргахгүй байх зорилгоор эмнэлэгт эмчлэх зэргийг төлөвлөгөөнд тусгасан байгаа” хэмээн хариуллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоо

2026-11-04

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19