Америк бүсгүй аравхан минутад 48 хотдог залгин дэлхийн дээд амжилтыг тогтоожээ

2020-11-27 900 0

Нью-Йорк хотноо жил бүр зохион байгуулагддаг “Хот-дог идэх эмэгтэйчүүдийн тэмцээн”-д Америк бүсгүй Мики Судо дэлхийн дээд амжилт тогтоон ялалт байгуулжээ.

Бүсгүй 10 минутын дотор 48.5 ширхэг хот-догийг залгисан байна.

Уг тэмцээн нь АНУ-ын тусгаар тогтнолын өдрөөр болдог бөгөөд тэмцээнийг ESPN телевиз дамжуулан үзүүлжээ. Энэ удаа тэр эмэгтэй тэмцээний дээд амжилтыг тогтоохын зэрэгцээ өөрийн дээд амжилтыг эвдсэн байна.

Тэрээр 2017 онд 41 хот-дог идсэн амжилттай байсан бол өнгөрсөн оны тэмцээнд дөнгөж 31 ширхэг хот-догийг цааш нь харуулсан аж.

Судо бүсгүй 2014 оноос хойш энэ тэмцээнд завсаргүйгээр ялж иржээ. Хот-догийг хурдан идэх анхны тэмцээн 1916 онд явагдсан ба түүнд 12 минутын дотор 13 зайдас идсэн Жим Маллен гэх бүсгүй түрүүлсэн түүхтэй. Түүнээс хойш дайны жилүүдээс бусад жилүүдэд тэмцээн явагдаж ирсэн байна.

Харин энэ жил тэмцээн коронавирусийн улмаас үзэгчгүйгээр нууц газар явагдсан аж. 

М.ЦОГТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Монгол эмэгтэйчүүдийн дунд “Мишээл” гэх нэр хамгийн түгээмэл байна

Монгол эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой статистик мэдээллээс хүргэе. Монгол эмэгтэйчүүдийн

2026-03-06

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02

Засгийн газраас Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргажээ

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын

2026-02-06