Т.Мөнхсайхан: Нийслэлийн 20 мянган иргэн сайн дураараа шинжилгээнд хамрагдсан, нэг ч хүнээс халдвар илрээгүй

2020-11-23 1024 0

Өчигдөр УОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж, коронавирусийн халдвар тээгчийн ойрын болон дам хавьтлыг илрүүлэхээр олон нийтийн дунд явуулж буй тандалтын талаар мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр Улаанбаатар хотод 20 мянган иргэн сайн дураараа шинжилгээнд хамрагдсан, нэг ч хүнээс халдвар илрээгүй тухай мэдээлэв. Тодруулбал, өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 100 гаруй мянган хүнд КОВИД 19-ийн халдварын шинжилгээг PCR болон түргэвчилсэн оношлуураар хийснээс Улаанбаатар хотод 50 мянган хүнд хийжээ.

Харин халдвар авсан нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлын нийт 700, хоёрдогч хавьтлын 6 000 хүнд PCR шинжилгээг хийжээ. Эдгээр нийт шинжилгээний дүн мэдээлэлд үндэслэн тархалтын хүрээ, голомтыг тогтоох цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргах аж. Халдвар илэрч буй байдлаас үзэхэд тархалт эхэлсэн голомтуудыг оновчтой тодорхойлж, шуурхай арга хэмжээ авсан хэмээн дүгнэж байгаа юм банйа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10