“Ойрын хавьтал”-ын нэг хүнээс халдвар илэрчээ

2020-11-12 1392 0

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хийв.

Вирус судлалын лабораториудаар нийт 644 хүнд давтан болон хяналтын шинжилгээ хийхэд 24 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 406 болов.

Олон улсын ачаа тээврийн жолооч болон түүний гэр бүл, хадам ээж, дүүгээс халдвар илэрсэн нь хамгийн их анхаарал татаад буй. Тэгвэл тээврийн жолоочийн ойрын хавьтлаас нэг хүний шинжилгээнд вирус илэрчээ.

Тодруулбал, иргэн Д-ийн ойрын хавьтал болох 73 хүнээс 48-д нь шинжилгээ хийж дууссан ба эдгээр дотроос нэг хүнд нь халдвар илэрсэн байна. Ингэснээр, эмнэлгийнхний хэллэгээр “Д-ийн голомт”-д таван тохиолдол бүртгэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10