Халдвартай жолоочтой хамт зургаа авахуулсан дуучныг ХӨСҮТ-д тусгаарлажээ

2020-11-11 1500 0

Олон улсын ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс ковидын халдвар илэрснээр Монгол улс өнөөдрөөс эхлэн халдварыг дотооддоо алдсан тохиолдолд хэрэгжүүлэх “Хариу арга хэмжээний төлөвлөгөө”-гөө хэрэгжүүлж эхлэв. Тус жолооч аравдугаар сарын 14-нд Алтанбулагийн боомтоор орж ирэн, улмаар Энхсаран сувиллын газарт тусгаарлагдсан байсан юм.

21 хоногийн тусгаарлалтаас гарч, гэртээ хариад байсан жолооч халдвар авсан гэдгээ мэдэхээсээ өмнө “UB Palace”-т залуу дуучин   Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” тоглолтыг үзжээ.

Халдвартай жолоочтой ойролцоо байсан иргэдийг тусгаарласны дотор дуучин Д.Дэмбэрэлнямбуу ч багтжээ. Учир нь тоглолтын дараа халдвартай жолооч болон түүний эхнэр дуучинтай хамт зураг авахуулсан ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07