Алтанбулаг автозамын боомтоор ачаа тээвэрлэхийг хоёр сарын хугацаанд зогсооно

2020-11-11 853 0

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Монгол Улс, ОХУ-ын хилийн Алтанбулаг боомтоор ачаа тээвэрлэхийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл зогсоох Улсын онцгой комиссын саналыг дэмжив.

Цагааннуур боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ажиллуулж зөвхөн шатахуун тээврийн машин нэвтрүүлэх, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан, Эрээнцав боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс,  Боршоо боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хаахаар шийдвэрлэв.

Алтанбулаг чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулна. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах бараа бүтээгдэхүүнийг энэ талбайд шилжүүлэн ачих юм.

“Тавантолгой дулааны станц” компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг Эрчим хүчний яам эзэмшинэ

“Тавантолгой дулааны цахилгаан станц” компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани, 20 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшинэ. Станцын барилга угсралтын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгалаа.

Монгол Улсын Засгийн газар, “Оюу толгой” компани хооронд байгуулсан Нэмэлт өөрчлөлтийн тухай гэрээнд станцын барилга угсралтыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхлүүлж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулан Оюутолгой төслийг эрчим хүчээр найдвартай хангахаар тусгасан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15