Ухань хотоос ирсэн оюутнуудын шинжилгээний хариу “сөрөг” гарчээ

2020-02-03 1781 0

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр шинэ коронавирүсын дэгдэлтийн улмаас БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнийг хүсэлтийнх нь дагуу эх оронд нь авчраад байгаа билээ. Оюутнуудыг авчрах тусгай үүргийн онгоц 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23:00 цагт Ухань хот руу нисэж, 02 сарын  01-ний 10:19 минутад Улаанбаатарт газардсан. Агаарын хөлгийг КОД 9 зарчмын дагуу тусгай хамгаалалтын ариун цэврийн талбайд буулгаж, халдвараас сэргийлэх дэглэмийн дагуу халдвартай /улаан/, завсрын /шар/, халдваргүй /ногоон/ бүсүүдийг тогтоон, үзлэг хяналт шалгалтыг зохион байгуулсны эцэст ХӨСҮТ-д шилжүүлсэн. Энэхүү ажиллагаанд зарцуулагдах 53.000 ам.долларын санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдэгдсэнээр халдварын голомт Ухань хотоос ирсэн иргэдээс авсан  эхний шинжилгээний хариу “сөрөг” гарсан ба тэднээс шинэ төрлийн коронавирүс илрээгүй байна. Энэ оны 01 сарын 09-ний өдрөөс 02 сарын 03-ныг хүртэлх хугацаанд ХӨСҮТ-өөс нийт 71 сэжигтэй тохиолдлыг бүртгэн тандалт судалгаа, шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарчээ. Мөн иргэдэд гараа тогтмол угаах, амны хаалт зүүхээс гадна гар утсаа тогтмол ариутган цэвэрлэж байх зөвлөмжийг өгөв. Гар утсанд асар их бохирдол бий болсон байдаг ба хүн өдөрт дунджаар 150 удаа утсандаа хүрдэг байна. Тиймээс нүдний шил арчдаг нойтон сальфетка болон гар ариутгагчийг ашиглан утсаа ариутгаж, халдваргүйжүүлж байхыг зөвлөв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НЦУГ: Мэдээлэл хийсэн А.Баяржавхлан гэх хүний хамаарал бүхий 18 хүн оролцсон бүлэглэл бий

НЦУГ-аас "Ноорог"-ийн ажилтан А.Очбаярын ах А.Баяржавхлангийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан мэдээл

2025-03-24

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, эрс хүйтрэхийг анхаарууллаа

Цаг уур орчны шинжилгээний газраас ням гараг буюу 03 дугаар сарын 23-аас лхагва гараг хүртэл /2025.0

2025-03-24

Сурагчдын бие даалтын 7 хоног энэ сарын 31-ээс эхэлнэ

2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Би

2025-03-24