ШУУРХАЙ МЭДЭЭ: Улаанбаатар хотод ГУРВАН ХОНОГ хөл хорио тогтоолоо

2020-11-11 956 0

Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, дөнгөж сая мэдээлэл хийлээ. 

УОК-ын дарга Я.Содбаатар: Олон улсын ачаа тээврийн жолооч дөрвөн хоногийн өмнө 21 хоногийн тусгаарлалтаас гараад гэртээ очсон. Гэвч жолооч болон гэр бүлийн хүнээс нь короновирусийн халдвар илэрлээ. Лабораторийн шинжилгээгээр баталгаажлаа. Иймээс бид хариу арга хэмжээ авах үүднээс Улаанбаатар хотод 3 хоногийн хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Энэ хугацаанд халдвар авсан хүмүүсийн хавьтлыг тогтоох, тандалт судалгаа хийнэ.

Шийдвэрийн дагуу хэд хэдэн арга хэмжээ авахаар болсон.

Үүнд: 

  • – Хотоос гарах хөдөлгөөнийг зогсоосон;
  • – Үзвэр үйлчилгээ, бар цэнгээний газрын үйл ажиллагаа;
  • – Боловсролын бүх шатны үйл ажиллагааг түр зогсоох;
  • – Нийтийн тээвэрт зохицуулалт хийж өглөө 06:00-10:00 цаг, 17:00-21:00 цагийн хооронд буюу ажилд ирэх, тарах үеийн зохицуулалт хийлээ. 

Ард иргэддээ айж сандрах хэрэггүй, огт шаардлага байхгүй бол гэрээсээ гарч хэрэггүй гэж уриалж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02