МУ-ын тод манлай уяач Т.Галбадрах дуудлага худалдаа зарлан “Бүлтүүш хээр”-ээ 150 сая төгрөгийн үнэд хүргэжээ

2020-10-27 2101 0

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрах хурд хуваах зорилгоор дуудлага худалдаа зарлан өөрийн өсгөж үржүүлж буй адуун сүргээсээ арилжжээ.

Өнгөрсөн бямба гарагт “Өлзийт” хороололд зохион байгуулсан уг худалдаанд төрийн түмэн эх халиун мориных нь эх эцэг нэгтэй төрсөн дүү болох бүсийн наадамд нэг айрагдсан “Үнэнч хар” үрээ, бүсэд хоёр айрагдаад буй “Бүлтүүш хээр” гэх мэт улс, бүсийн наадамд айрагдсан 6-7 адуу орсон байна. Мөн энэ жилийн төрийн наадамд гурван төл нь түрүүлж айрагдсан “Тогоо хар” азаргынх нь төл багтсан байна.

Эдгээр алтан туурайтаас хамгийн их үнэд хүрсэн нь “Бүлтүүш хээр” үрээ нь байв. Энэхүү адууны амжилтаас дурдвал шүдлэн насандаа хангайн бүсэд айргийн тав, хязааландаа улсын баяр наадамд зургаа, баруун бүсэд аман хүзүүнд хурдалжээ.

Тус хүлгийг 150 сая төгрөгөөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Гончигбатын Батболд үнэ цохиж авсан аж.

Хээр үрээний удмыг дурдвал эцэг нь Тогоо хар азарга, эх нь Төв аймгийн Лүн сумын харьяат, “Итгэлт орших” ХХК-ийн захирал, тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн “Резви” дуудлагатай азарганы төл 50 хувьтай гүү аж. Сонирхуулахад, Т.Галбадрах өнгөрсөн жил мөн л ийнхүү дуудлага худалдаа зохион байгуулахад бор үрээ нь 70 сая төгрөгт хүрч, тухайн үед дуудлага худалдааны түүхэнд хамгийн өндөр ханшид хүрч байлаа.

Тус хүлэг нь “Хангарьд-2019” наадамд түрүүлж байсан юм. Тэгвэл тэр жил мөн л өндөр үнэд хүрсэн адуу бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, тод манлай уяач Д.Онон бундан тамгатай адуун сүргээсээ хүрэн зүсмийн даагаа тод манлай уяач Д.Хишигжаргалд 61 сая төгрөгөөр худалдаж байсан билээ.  

У.Баярсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19