ХААИС-ийг Дархан руу, ШУТИС-ийг Эрдэнэт рүү нүүлгэнэ

2020-10-26 903 0

Боловсролын салбар дахь цахим шилжилтийг эхлүүлсэн талаар БШУ-ны Дэд сайд Г.Ганбаяр мэдээллээ. Энэ үеэр их, дээд сургуулиудыг нүүлгэх ажлын талаар БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Сошиалд 12 сургуулийг хаах гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Хувийн, төрийн гэлтгүй бүх ИДС-иудын үйл ажиллагааг шалгаж байгаа. Шалгаж байгаа болгоныг хаана гэж ойлголж болохгүй. Шаардлага хангаж чадахгүй байгаа, багшгүй, сурагчгүй болчихсон сургуулийг хаана.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Багануур орчимд 100 мянган оюутныг гаргана гэх асуудал яригдсан. Багануур орчмын зөвхөн дэд бүтцийн асуудалд гэхэд 11 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.

Шинэ Засгийн газар дээр баруун талдаа Ховд, Дорнод, Эрдэнэт, Дархан, Дорноговь аймаг гээд зургаан байршилд оюутны хотхоны асуудал яригдаж байна.

Ирэх жилдээ багтаан тодорхой их сургуулиудыг нүүлгэнэ. ХААИС-ийг Дархан руу, ШУТИС-ийг Эрдэнэт рүү нүүлгэнэ.

Ховд, Дорнод чиглэлүүд рүү эрүүл мэнд, шинжлэх ухаан, Дорноговь аймаг руу уул уурхайд түшиглэсэн сургуулиудаа гаргахаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа. МУИС-ийг Улаанбаатар хотдоо байх нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15