ТББХ Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

2020-10-23 797 0

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2020.10.23) 15 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар өөр ажилд томилогдож ажиллах болсонтой холбогдуулан гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэв.

Энэ сарын 15-ны өдөр болсон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дүнд бүрдсэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор заасан.
Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар өөр ажилд томилогдох болсон тул өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын даргад ирүүлсэн талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан гишүүдэд танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар үг хэлж, нийслэлд тулгамдсан асуудал олон байгаа, тэдгээрийг шийдэж чадна гэдэгт итгэж энэ удаагийн орон нутгийн сонгуулиар нийслэлийн олон зуун мянган иргэн МАН-ыг дэмжин саналаа өгч, итгэл хүлээлгэсэн. Иймээс энэ сонгуульд намын байгууллага, багаа удирдан орж, олон түмний итгэл хүлээсний хувьд үүрэг хариуцлагаа үүрч ажиллах нь зүйтэй гэж үзэж гишүүний хүсэлтийг дэмжиж байна гэдгээ илэрхийлэв.

Ингээд Улсын Их Хурлын гишүүний хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлт болон Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19