У.Хүрэлсүх Д.Сумъяабазарын “хувь заяа”-г шийднэ

2020-10-23 1173 0

НИТХ-ын анхдугаар хуралдаанаар Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг төлөөлөгчдийн 50-аас дээш хувийн саналаар дэмжсэн.

Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуульд “Нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд дөрвөн жилийн хугацаагаар томилно. Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нийслэлийн Засаг даргыг томилох шийдвэр гаргана” гэжээ. Тэгэхээр Д.Сумъяабазарын “хувь заяа”-г Ерөнхий сайд тав хоногт багтаан шийдвэрлэх нь. Д.Сумъяабазар хотын даргаар томилогдвол 35 дахь дарга болно.

Монгол Улсын Их Хурлын гишүүн хуульд заасан тодорхой төрлийн ажлаас бусдыг хавсарч хийх боломжгүй. Иймд Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргаар сонгогдвол гишүүний бүрэн эрхээсээ татгалзах юм. Ингэснээр УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах нөхцөл үүснэ.

Хэрэв Ерөнхий сайд хотын даргыг томилохоос татгалзвал зохих шатны хурал 15 хоногийн дотор болох бөгөөд Засаг даргад дахин нэр дэвшүүлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно. То

2026-05-05

Э.Ганчулуун: Ц.Элбэгдоржийн өргөж авсан 23 хүүхдээс 3 нь насанд хүрээд хилээр гарсан

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газрын  “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэ

2026-05-05