Хорио цээрийн хугацаанд Хятад улс руу зорчихыг хориглов

2020-01-31 1163 0

Коронавирүсийн халдварын улмаас олон улсын хэмжээнд онц байдал зарласантай холбогдуулан Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хорио цээрийн хугацаанд Монгол улсын иргэд урд хөрш рүү зорчихыг хориглох шийдвэр гаргалаа.

Тодруулбал, тус хуралдаанаар Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын/ Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байх хорио цээрийн хугацаанд Монгол улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргав.

Гуравдугаар сарын 2 хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлэх бол Хятад улстай хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-ныг хүртэл нэвтрүүлэх аж.

Харин нүүрсний тээвэрлэлт, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарлахгүй хэвээр байхаар шийдвэрлэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10