”100 айл”-аас олгодог архивын лавлагааг 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсооно

2020-10-20 1138 0

11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас олгодог лавлагааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн 9 дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон, Баянхошуу, И-март-хороолол/-өөс олгохоор болжээ.

Дээрх үйлчилгээг дүүрэг, төвүүдэд шилжүүлснээр Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-аас олгодог архивын лавлагааг 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсооно.

Тодруулбал, иргэний баримтын архивын 20 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн архивын 7 төрлийн лавлагааг аль ч салбараас өөрийн биеэр очиж авах боломжтой юм.

Мөн гэрээсээ гаралгүйгээр архивын 20 гаруй төрлийн лавлагааг Та цахимаар буюу www.burtgel.mnwww.e-mongolia.mn болон ebarimt аппликейшнээр дамжуулан авах боломжтой. Үүнд, иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн архивын лавлагаа болно.

Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний ТҮЦ машинаас иргэний баримтын архивын 6 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн архивын лавлагаа тус бүр 2 төрөл, нийт 10 төрлийн лавлагаа авч байна.

9 дүүрэг болон 6 төвөөс авах иргэний баримтын архивын лавлагааны төрөл:

  • – Төрсний бүртгэлийн;
  • – Үрчилсний бүртгэлийн;
  • – Овог, эцэг  /эх/ -ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн;
  • – Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн;
  • – Гэрлэсний бүртгэлийн;
  • – Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн;
  • – Гэрлэлт бүртгэлгүй тухай;
  • – Нас барсны бүртгэлийн;
  • – Төрөл садангийн;
  • – ХААТР-1 маягтын /2 төрөл/
  • – Цахим үнэмлэхийн;
  • – Байнга оршин суугаа хаягийн;
  • – Иргэний үнэмлэх аваагүй тухай;
  • – Зураг баталгаажуулалт;
  • – Үндэсний энгийн гадаад паспортын /3 төрөл/
  • – Засвар өөрчлөлтийн бүртгэлийн;
  • – Регистрийн дугаарын;
  • – Регистрийн дугаар сольсон тухай;
  • – Гэрлэлт сэргээсний бүртгэлийн;
  • – Эх нотлох баримтаас хуулбар олгох

9 дүүрэг болон 6 төвөөс авах хуулийн этгээдийн архивын лавлагааны төрөл:

  • – Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
  • – Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн талаарх лавлагаа
  • – Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа
  • – Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
  • – Хуулийн этгээд татан буусан эсэх
  • – Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх
  • – Тухайн иргэний нэр дээр хуулийн этгээд бүртгэлтэй эсэх лавлагаа

www.burtgel.mn сайтаас:

Иргэний – 14,

Эд хөрөнгийн – 2,

Хуулийн этгээдийн – 7

ТҮЦ машинаас:

  • -Иргэний – 6
  • -Эд хөрөнгийн эрхийн – 2

-Хуулийн тэгээдийн – 2
Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулах зорилгоор өмнө нь зөвхөн “100 айл”-аас олгодог байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үзүүлж эхлээд байгаа билээ.

Эх сурвалж: Улсын бүртгэлийн нэгдсэн архив

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

5.4 тэрбумын хохиролтой Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татжээ

Энэ оны эхээр буюу 2024 оны нэгдүгээр  сарын 24-ний шөнө "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт га

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07

Таван шалгуураар нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоно

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас нийслэл хотод олгох тээврийн хэрэгслий

2024-11-07