Хятадад хандивласан 30 мянган хонь Замын-Үүдэд “тусгаарлагджээ”

2020-10-16 1154 0

Хятадын хэвлэлүүд Монгол улсаас тус улсад хандивласан 30 мянган хонины тухай бичжээ. БНХАУ-д хандивласан 30 мянган хонио оруулж өгөх чиглэлээр Монгол улсын засгийн газар  9 дүгээр сараас малчдын гараас амьд хонь худалдан авах ажлыг эхлүүлж, дуусгажээ.

Эх сурвалжийн тайлбарласнаар “10-р сарын эхээр 30 мянган амьд хонийг Монгол улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх тусгаарлалтын бүсэд тээвэрлэн хүргэсэн байна. Цар тахлын хяналтын холбогдох тогтоолын дагуу эдгээр хонийг 30 хоног тусгаарласны дараа Замын-Үүдийн авто замын боомтоор Хятад улсад тээвэрлэн хүргэх юм байна.

Эхний бүлэг хэдэн мянган хонийг 10-р сарын сүүлээр Хятадын талд хүлээлгэн өгөх төлөвтэй байгаа бөгөөд ачааны машинаар зөөвөрлөн Хятад улсын Эрээний тусгаарлалтын бүсэд хүргэж, 14 хоногийн дотор нядлах ажээ”.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Шинэ бүтцээр хичээлийн жил дөрвөн улиралтай боллоо

Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан талаар мэдээлэл өгл

2026-07-28

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ

Онцгой байдлын байгууллагаас Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, га

2026-07-27