ДЭМБ-аас шинэ коронавирүсийн халдварыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа

2020-01-31 2151 0

Шинэ коронавирүсийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийлээ.

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

ДЭМБ-аас  шинэ коронавирүсийн халдварын улмаас олон улсад онц байдал зарласан. Улмаар эрүүл мэндийг салбарын үйл ажиллагааг хоёр дахин эрчимжүүлэх чиглэл өгсөн.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица:

ДЭМБ-аас шинэ коронавирүсийн халдварыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа. Хүнээс  хүнд халдварласан, таван тив даяар халдвар бүртгэгдсэн нь ингэж зарлахад хүргэсэн. Африкаас бусад тивд тохиолдол бүртгэгдлээ. Шинэ коронавирүсийн тархвар зүй, дэгдэлтийн муруйг ажиглахад тархалт оргил үедээ хүрээд буурах шинжтэй байна. Гэхдээ дүгнэн хэлэхэд арай эрт байгаа юм. БНХАУ-аас бусад 18 улсад бүртгэгдээд байгаа нь нийт халдварын 1 хувьтай тэнцэж байна. Одоогоор бусад улс оронд 89 тохиолдол бүртгэгдэн, баталгаажсан. ДЭМБ-ын зөвлөмжид:

-Дэлхийн улс орнууд аялал, худалдаанд хязгаарлалт хийхгүй байх, 

-Мэдээ, мэдээллээ хуваалцах, 

-Хөгжил буурай орнуудад зориулан онц байдлыг зарласан хэмээн онцолжээ. Өчигдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 7834 байсан бол одоо 9962 боллоо.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ-д 18 хүн  тусгаарлагдсан байснаас 6 нь гарсан. 12 хүн үлдсэн дээр нэмж 4 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийж, тусгаарласан. Ингэснээр өнөөдрийн  байдлаар сэжигтэй 16 тохиолдлыг тусгаарлаад байна.  Тоо чухал биш. Аль нислэгээр яаж ирсэн түүхийг нь судалж, асуумжаар тогтоосон. Давхар лабораторийн шинжилгээ хийгээд явж байна. Шинэ төрлийн коронавирүс гарсан цагаас эхлэн эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн  байдалд ажиллаж эхэлсэн. Одоо дөрвөн баг бэлэн байдалд ажиллаж байна. Үүнийг нэмж найм болгох чиглэл өгсөн. Короновирүс анх 1960 онд оношлогдсон. Энгийн ханиадтай адил шинж тэмдэгтэй нь гол аюул юм.  Өмнө нь гарч байсан  SARS  амьтнаас,  MERS мөн л нэг бөхтэй тэмээнээс гарсан. Харин шинэ төрлийн коронавирүс далайн гаралтай бүтээгдэхүүнээс зарим нь могойноос ч эх үүсвэртэй гэж байна. Үүнийг судалж байна. 80066829 дугаарын утас 24 цагаар  ажиллаж байгаа. Өдөрт  100 гаруй дуудлага ирж байна. Нийт дуудлагын 50 хувь нь шинэ төрлийн  коронавирүстай холбоотой зөвлөгөө, мэдээллийг авч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиг

2025-11-12

Ж.Нарантуяа: Шөнийн 03:00 цагт гал гарсан, угаар мэдрэгч төхөөрөмж дуугарч хүүхдүүд маань сэрсэн

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцса

2025-11-12

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл

2025-11-07