Ухань хот руу явах сайн дурын багт 65 эмч нэгджээ

2020-01-30 2284 0

Дэд сайд асан Ж.Амарсанаагийн гаргасан санаачлагыг дэмжин Монгол эмч нарын сайн дурын баг ирэх сарын 2-ны өдөр шинэ төрлийн коронавирүсийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод очиж халдварын бүс нутагт ажиллахаар болоод байна. Энэ талаар Ж.Амарсанаа эмч “Вирүсийн голомтод баг болоод сайн дурын эмчээр ажиллах сонирхолтой 65 эмч надтай холбогдоод байна. Янз бүрийн нарийн мэргэжлийн эмч нар холбогдсон. Явах хүсэлтэй эмч нарыг бүгдийг нь хамруулах боломжгүй. Аль болох мэргэжлийн эмч нарыг сайн дурын багт оруулахыг хичээнэ. Явахын өмнө амьсгалын халдварт өвчний үед хэрхэн арга хэмжээ авах талаар нарийвчилсан сургалт өгнө.

Монгол дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүсэлтээ тавьсан ч сайд нь одоогоор эзгүй байгаа юм байна. Манай Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын Ухань хот болон Хятадын Засгийн газартай холбоо тогтоож, бидний хүсэлтийг уламжилж байгаа.

Хэрхэн хүлээж авах нь тухайн орны асуудал юм. Хэчнээн эмч хүлээж авах боломжтой байгааг нь эхлээд мэдэх хэрэгтэй. Эмч нар дутагдалтай байгаа учраас нааштай хүлээж авах болов уу гэж бодож байна” гэж ярьжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02