Төрийн албаны шалгалт хойшиллоо

2020-01-29 2409 0

Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим асуудлаар шуурхай шийдвэр гаргалаа.

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цахимаар явуулж байгаа бөгөөд энэ ажил 1 дүгээр сарын 30-ны өдөр товлогдсон хугацаандаа дуусна.

Харин ирэх сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн төрийн албаны ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, ерөнхий шалгалтын хугацааг хорио цээрийн дэглэм цуцалсны дараа дахин товлож жич зарлахаар боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоо

2026-11-04

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19