Томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аяныг ирэх сарын 1-10-нд зохион байгуулна

2020-09-25 1504 0

Томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын аяныг ирэх аравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд улс даяар зохион байгуулах аж.

Аянын хүрээнд эрсдэлт бүлгийн хүн амыг  улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулах юм.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Аймгийн төвийн 2-5 насны, нийслэлийн хэмжээнд зургаан сартайгаас ес хүртэлх насны хүүхдүүдийг товлолын вакцинжуулалтад хамруулна. Хүүхдүүдийг сум, өрхийн харьяа төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг, сургуулиуд дээрх түр цэгүүдээр дамжуулан дархлаажуулалтад хамруулна.

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хувьд улирлын томуугийн вакцинд хүүхдээ хамруулах талаарх мэдээллээ сургууль, цэцэрлэгийн багш нарт нь мэдэгдэж, тухайн сургууль, цэцэрлэгээс тарааж өгөх вакцин хийлгэх зөвшөөрлийн хуудсыг баталгаажуулахыг хүсч байна.

Хэрвээ хүүхэд тань сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын дархлаажуулалтад хамрагдсан эсвэл цочмог халдварт өвчнөөр өвдсөн бол энэ талаарх мэдээллээ эмч, сургууль, цэцэрлэгийн багш нарт мэдээлж, улирлын томуугийн вакциныг хийх хугацааг хойшлуулна.

65-аас дээш насны ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, эмч, эмнэлгийн ажилчид мөн адил харьяа өрхийн эмнэлгүүд дээрх байнгын цэг болон бусад эрүүл мэндийн байгууллагууд дээр байгуулагдсан түр цэгүүд дээрээс дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

  • – Вакциныг зургаан сартайгаас хоёр насны хүүхдэд хоёр удаагийн тунгаар нэг сарын зайтай
  • – Гурваас дээш насныханд нэг удаагийн тунгаар дархлаажуулна.

Заавал хийх дархлаажуулалтаасаа хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулахаас гадна 7, 15 настай хүүхдүүдэд сахуу татрангийн эсрэг вакциныг хийнэ. Улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдсанаар томуугийн хүндрэлээс сэргийлэх бүрэн боломжтой” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлгийг 8 тэрбумаар барьсан ч ашиглахгүй байгаа нь харамсалтай

Баянзүрх дүүрэгт ахмад настан болон хүүхдүүдэд дагнасан тусламж, үйлчилгээ үзүүлэх, хэвтүүлэн эмчлэх

2025-01-14

СХД-ийн 34 дүгээр хороо, Баянголын аманд хавдрын хоёрдугаар төвийг 2-3 жилийн дотор барьж ашиглалтад оруулна

Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдуг

2025-01-06

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгджээ

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Иймд эцэг э

2024-12-24