Д.Нямхүү: Манай улсын тухайд эдгэрэлт 97 хувь буюу маш өндөр байгаа

2020-09-25 1335 0

Есдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 629 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй буюу сөрөг гарчээ.

Мөн өнөөдөр дахин нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжсэн байна. Тодруулбал, 58 настай эмэгтэй 24 хоног эмчлэгдэн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжжээ.

Ийнхүү батлагдсан нийт 313 тохиолдлоос 303 хүнийг эмчлэн, эдгээжээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Эдгэрэлт 97 хувь буюу маш өндөр байна” хэмээн онцолсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Аудитын байгууллагаас

2026-11-04

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23