“KING TUG” Н.Төгсцогт, “Цэрэг” К.Брийди нар жингээ үзүүлэн, ТУЛААНД БЭЛЭН…

2020-09-19 1235 0

Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, дэлхийн мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO ( International Boxing Organization) холбооны 57.2 кг-ийн жингийн Дэлхийн аварга болж байсан “KING TUG” Нямбаярын Төгсцогт өнөөдөр (2020.09.19) АНУ-ын Коннектикут мужийн Анкасвилль хотын “Mohegan Sun Casino& Hotel” цогцолборын 12000 хүний суудалтай “Mohegan Sun Arena” ордонд Барбадосын” Soldier” хочит Кобиа Брийдитэй тулалдах билээ.

Хэдхэн цагийн өмнө “title eliminator” буюу хэн ялсан нь WBC холбооны 57.2 кг жинд дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдах эрх авах тун чухал тулаанд оролцох хоёр боксчин жингээ үзүүллээ.

Манай Төгсөөтэй тулалдах К.Брийди нь энэ жил 28 настай, 2014 оноос мэргэжлийн бокст орохоосоо өмнө сонирхогчдын боксоор Барбадосын өмнөөс Олимпийн наадам, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд оролцож байсан, мэргэжлийн боксын рингэнд “Soldier” (Барбадосын армид алба хааж байсан тул ийм хоч нэр авсан гэнэ) хочтой гарч, 15 удаа ялалт ( 5 КО) байгуулсан, одоогоор ялагдаж үзээгүй яваа боксчин юм.

Тэрбээр 163 см өндөр нуруутай, хоёр гарын алд 155 буюу манай Н.Төгсцогтоос жижиг биетэй, чац бага тамирчин байна. “Цэрэг” АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотноо бэлтгэлээ хийдэг аж.

Энэ оройны тулааныг SHOWTIME тв сувгаар 2020 оны есдүгээр сарын 19-ний орой Америкийн баруун эргийн цагаар 18:00 цагаас ( Төгсцогт-Брийди нар баримжаалбал 19:00 цагаас орчимд рингэнд гарна) шууд дамжуулан үзүүлэх юм.

Монголын цагаар бол есдүгээр сарын 20-ны өглөөний 9 цагаас шууд дамжуулалт эхэлнэ гэсэн үг. Тулааны шууд дамжуулалтыг Монголын үзэгчид Юнивишнийн Unilive88 сувгаар болон LookTV шууд дамжуулалтын сувгаар үзэж болох ажээ.

 Ц.Энхтүвшин, “ Таван цагариг” 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Жан Хо Ги: Монголын өвөл зуны улирлаасаа ч үзэсгэлэнтэй болохыг удахгүй дэлхийн хүмүүс мэдэх болно

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Physical Asia” төслийн багийн төлөөллийг Төрийн ордонд хү

2025-12-10

Морин хуурын найрал хөгжим Ромд анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд

2025-12-05

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваарийг гаргалаа

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваарийг гаргажээ. “Үндэсний бөх

2025-12-01