Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Казахстан улсын элчин сайд Ж.Адылбаевыг хүлээн авч уулзав

2020-09-19 1111 0

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Адылбаевыг 9 дүгээр сарын 18-нд хүлээн авч уулзав. Элчин сайд Ж.Адылбаев Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярт үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцаа сүүлийн үед идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд түүх, соёлын гүн гүнзгий хэлхээ холбоотой манай хоёр улсын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Тэрээр мөн улс төрийн харилцааг бэхжүүлэх хүрээнд дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Элчин сайд Ж.Адылбаев Монгол, Казахстаны харилцааг бэхжүүлэх чиглэлд цаашид ч ГХЯ-тай нягт хамтран ажиллахаа нотлоод, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Казахстан Улс хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд Монгол Улстай ойр дотно хамтран ажиллах хүсэлтэй байгааг тэмдэглэв. Талууд Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссыг энэ ондоо багтаан зохион байгуулах чиглэлээр ярилцав.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03

БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын

2026-07-03