Хүний амьдралын хамгийн аз жаргалгүй үеийг тогтоожээ

2020-09-13 1312 0

АНУ-ын Дартмут коллеж, Эдийн засгийн судалгааны үндэсний товчооны эрдэмтэд хүн хэдэн насандаа амьдралынхаа хамгийн аз жаргалгүй үеийг туулдаг болохыг тогтоожээ.

Судалгааны материал бүхий баримт бичгийг тус товчооны вэбсайт-д байршуулсан байна.

Мэргэжилтнүүд 132 орны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, бүх насны хүмүүсийн амьдралын сэтгэл ханамжийн түвшинг тогтоохыг зорьжээ. Эрдэмтэд хүний амьдралын хамгийн аз жаргалтай үе нь 18-20 насанд тохиодог бол түүнээс хойш нөхцөл байдал дордсоор, 47-48 насандаа дээд цэгтээ хүрдэг гэж үзсэн байна.

Хөгжингүй орнуудын оршин суугчдын хувьд 47 насанд, хөгжиж буй орнуудад 48 нас хоёр сартай, Орос, Хятад, Мексикт 43 насандаа хямралд ордог гэж мэдээлжээ. Энэ байдал нь 60 нас хүртэл үргэлжилдэг бөгөөд түүнээс хойш нөхцөл байдал аажмаар сайжирсаар 70 насандаа амьдралаас хамгийн их таашаал дахин авдаг байна.

Энэ нь гадны хүчин зүйлээс бус, бие махбод дахь биохимийн процесс, дааврын түвшнээс хамаарч буйг судлаачид онцолжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст хандан өргөдөл гаргажээ

Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас

2026-01-19

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын санг 727  сая ам.доллароор баталжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл 2026 оны дэлхийн аваргын тэмцээний  шагналын санг 727  с

2025-12-24

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15