Гавьяат жүжигчин, дуучин Хайдавын Төмөрбаатар таалал төгсжээ

2020-09-10 1555 0

“Сэтгэлийн жигүүр”, “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар минь” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ ард олондоо хайрлагдсан гавьяат жүжигчин, дуучин Хайдавын Төмөрбаатар таалал төгсжээ.

Тэрээр Хөгжим бүжгийн дунд сургууль болон хуучнаар ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурчийн мэргэжлээр төгссөн бөгөөд Улсын филармонийн “Баян Монгол” чуулгыг үндэслэгчдийн нэг, Монголын эстрадын урлагийн тод од байв.

Х.Төмөрбаатар нь Улсын филармонийн “Соёл Эрдэнэ”, “Баян Монгол” чуулгад гоцлол дуучин, уран сайхны удирдагчаар ажиллаж байсан ба оюутан ахуйдаа Киев хотноо болсон оюутан залуусын эстрад дуучдын уралдаанд оролцож түрүүлснээс эхлээд ОХУ-ын Сочи, Германы Дрезден, Чехословакийн Братислав зэрэг гаднын улс орнуудад болсон тэмцээнд амжилттай оролцож, Монголын эстрад урлагийг дэлхий дахинд сурталчлахад онцгой хувь нэмэр оруулсан уран бүтээлч билээ.

Түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Сайн төрлийг олох болтугай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28

Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадам болно

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наад

2026-04-21