О.Осоржамаа: Хорсол, зодуур, эцэг эхгүй энэ амьдралыг өдий хүртэл тэвчиж ирсэндээ сэтгэл хангалуун байна

2020-09-09 1839 0

Энэ сарын 7-оос эхлэн “Осоржамаа-Амьдрал бол” УСК бүх IPTV-ээр үзэгчдэд хүрч эхлээд байна. Сошиал од гэгддэг О.Осоржамаа өөрийнх нь бодит амьдралаас сэдэвлэсэн уг киноны тухай

“Миний амьдрал тийм бардам байгаагүй. Өдийг хүртэл би амьдрал гэж ямар хэцүү байдгийг мэдэрч ирсэн. Хэдий тийм боловч хүмүүсийн тэр их дайралт, атаа жөтөө, хорсол, зодуур, айлган сүрдүүлэлт, эцэг, эхгүй, хамаатан, садангүй энэ амьдралыг өдийг хүртэл тэвчиж ирсэндээ туйлын их сэтгэл хангалуун байна.

Та бүхэн миний тоглосон киног заавал үзээрэй гэж хүсэх байна. Нэгийг бодож, хоёр тунгаана гэдэгт их итгэж байна. Та бүхнийгээ хүндэтгэсэн О.Осоржамаа” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Уг бүтээлийн Ерөнхий найруулагчаар Т.Даваа-Очир, Ерөнхий продюсерээр Контент Медиа Менежмент ХХК, Г. Эрдэнэбаяр нар ажилласан бол О.Осоржаамаа, Баянзул, В.Бадамханд нар дүр бүтээжээ.

https://www.facebook.com/motv.mn/videos/366678224722100/?v=366678224722100

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно. То

2026-05-05

“1000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа зорчдог зохицуулалт хэвээрээ”

Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн нэг

2026-05-04