Д.Тогтохсүрэн: Нийслэлд 9 тойрог 24 мандаттай байна

2020-01-27 2268 0

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр хуралдсан бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Тэрээр, “Бүлгийн хурлаар УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын хэмжээнд 29 тойрог 76 мандат байна. Орон нутагт 20 тойрог 52 мандат байна. Өмнөх мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Зөвхөн нэг мандаттай байсан аймгуудыг хоёр мандаттай болгосон. Дундговь, Булган, Сүхбаатар, Говь-Алтай аймгууд 2 мандаттай болсон. Харин Нийслэлд 9 тойрог 24 мандаттай байна” гэлээ.

Мөн МАН-ын бүлгийн хурлаар шинээр томилогдох 11 Элчин сайдын асуудал орж ирснээс есөн хүнийг дэмжжээ. БНЭУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Ч.Бүрэнбаяр, БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Ц.Өнөрзаяа нарыг өндөр настай болон мэргэжлийн бус учир дэмжээгүй байна.

Харин өнгөрсөн баасан гарагт болсон Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох шийдвэрийг бүлгээр ярилцсан ч шийдвэрт хүрэлгүй, эргэж ярилцъя гэсэн шийдэлд хүрчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31

Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулжээ

Монголчууд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш ноогдол ашиг авах асуудлыг 17 ж

2026-07-24