Гадаад харилцааны яамнаас тээврийн цагдаагийн албанд амны хаалт хандивлав

2020-09-09 1361 0

Дэлхий нийтийг хамран хурдацтай тархаж буй “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоосон энэ үед Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Улсын Нэгдүгээр эмнэлэгт тус бүр 10000 ширхэг амны хаалтыг хандивласан.

Энэхүү хандивын арга хэмжээний үргэлжлэл болгож өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод хүмүүстэй хамгийн ихээр харилцдаг Тээврийн Цагдаагийн албаныханд амны хаалт хандивлалаа.

Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар Тээврийн Цагдаагийн албаны дэд дарга хурандаа С.Жавхланбаатарт 10000 ширхэг амны хаалтыг гардуулан өгч, цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй тус албаны хамт олонд эрүүл энх, ажлын амжилтыг хүсэн ерөөв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10