Нэг номыг 2.5 сая төгрөгт хүргэн зарж чадсан “Дээлтэй ах” Азийн аварга охинтой

2020-09-07 1576 0

Дөрвөн цагийн эргэлтэд Төв шуудангийн зүүн урд зүгт номын наймаа эрхлэн зогсдог байсан энэ ахыг Улаанбаатарчууд андахгүй. Хажуугаар нь өнгөрөх хүн бүр шахам түүнтэй мэнд мэдэн зөрдөг байсан гэхэд үнэнээс хол зөрөхгүй.

Яг л энэ цэгтээ 20 орчим жилийн турш зогссон учир тэгэхээс өөр ч яалтай. Олонд “Дээлтэй ах“ гэж нэршигдсэн түүний алдрыг Н.Баасандорж гэдэг. Тэрээр анх 1989 оноос эхлэн ном зарж, 1997 оноос төв шуудангийн зүүн бөөрөнд “суурьшсан“ гэдэг.

Автобусны жолооч хийж явсан ч засвар хийж байхдаа гэмтэн группэд орсон юм билээ. Группийн цөөхөн хэдэн төгрөгөөр ээж дүү нараа тэжээх боломжгүй болсонд анх талх зарж эхэлсэн аж. Гэсэн ч цагдаа нарт хөөгдөж туугдан бүр баригдан хоёр цаг төмөр торны цаана сууж халширсан учир номын бизнес эрхлэхээр шийдсэн гэнэ лээ. Өөрөө ч номын хорхойтой нь нөлөөлсөн хэрэг.

Ренчин гуайн “Алтайн аялгууны толь” номыг 2 сая 500 мянган төгрөгт хүргэн зарж байсан тэрээр “Хүмүүсийг хэт баян, баян, дундаж, дундаас доогуур, ядуу, хэт ядуу гэж зургаан хэсэгт хувааж үзэхэд үүний доод гурван үе л ном их авдаг” хэмээн ярьж байсан.

Сүүлийн 10 жил эхнэрийнхээ урлаж өгсөн энэ дээлээрээ гоёж байгаа дээлтэй ахын охин Б.Ариунхүслэн Таеквондогийн Азийн АШТ-ээс алтан медаль хүртэн эх орныхоо нэрийг нэгэнтээ дуурсгаж байсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнг

2026-07-22

Н.Номтойбаяр: Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад 9.3 тэрбумыг зарцуулсан, 2 тэрбум төгрөгийн орлого олсон

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар албаныхан мэдээлэл хийлээ. У

2026-07-21