Тосонцэнгэл суманд тарваган тахлаар өвчилсөн иргэн нас баржээ

2020-09-07 1188 0

2020 оны 09 сарын 03-ны өдөр Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол хэмээн бүртгэгдэж, эмчлүүлж байсан 38 настай иргэн “Б”-ийн “PCR” нарийвчилсан шинжилгээний хариу эерэг буюу тарваган тахал өвчин мөн болох нь батлагдсан.

Улмаар Тосонцэнгэл суманд Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төв, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран хөл хорио тогтоон ажиллаж байгаа.

Сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний тохиолдол батлагдсантай холбогдуулан хорио цээрийн дэглэмийг 2020 оны 09 сарын 05-ны 00 цагаас 09 сарын 11-ний 23 цаг 59 минут хүртэл тогтоогоод байгаа билээ.

Сумын төвийн худалдаа үйлилгээний байгууллагууд, бөөний төв, рестораны цагийн хуваарийг хорио цээрийн дэглэмийн хугацаанд 10-18 цаг хүртэл ажиллуулж архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон.

Мөн сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг 09 сарын 07-11-ний өдрийг дуустал зогсоож, тоглоомын талбай олон нийтийн газруудад иргэдийг олноор бөөгнөрүүлэхгүй байх, сумаас гарах, орох хөдөлгөөнийг 09 сарын 11-ний өдөр хүртэл хязгаарласан. Нэгдүгээр хавьтлын 25 хүнийг МСҮТ-ийн дотуур байранд шилжүүлэн тусгаарлаж эмнэлгийн тогтмол хяналтад авч ажиллаж байна.

Харамсалтай нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлаар өвчилсөн иргэн өнөөдөр нас баржээ. Он гарсаар гурван хүн тарваган тахал өвчний улмаас ийн нас барлаа. Амь насаараа дэнчин тавьж хууль зөрчихгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно. То

2026-05-05

“1000 төгрөг төлөөд тухайн өдрөө дөрвөн удаа зорчдог зохицуулалт хэвээрээ”

Энэ сарын 02-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн автобусанд байршуулсан хоёр төхөөрөмжийг нэгтгэн нэг

2026-05-04